СҮХБААТАР: Ерөнхий консул Ли Яньжюнь Сүхбаатар аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-04-28 09:40:53

Баруун-Урт /МОНЦАМЭ/. БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Ли Яньжюнь Сүхбаатар аймагт ажиллалаа. Түүнийг аймгийн засаг даргын орлогч Г.Мөнхзаяа, ЗДТГ-ын дарга П.Мөнхжаргал нар хүлээн авч уулзлаа. Уулзалтын гол зорилго нь удахгүй болох “Сүхбаатар аймаг хөгжилд хамтдаа” хөрөнгө оруулалт хөгжлийн чуулганы талаар санал солилцож, БНХАУ-ын томоохон компаниудыг тус чуулганд оролцуулах саналыг уламжлав.


Орон нутгийн зүгээс тавьсан саналыг зохих түвшинд шийдвэрлэж, хамтын ажиллагааны хүрээнд хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулганыг зохион байгуулахад, мөн БНХАУ-ын талаас төлөөлөгчид оролцуулахад анхаарна гэдгээ тэрбээр илэрхийллээ.

БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Ли Яньжюнь нь тойргийн аймгууддаа жилд хоёр удаа зочилдог уламжлалтай бөгөөд энэ жилийн анхны уулзалтаар талуудын цаашдын хамтын ажиллагаа, боломжийн талаар харилцан мэдээлэл солилцож, Ерөнхий консулын зүгээс Сүхбаатар аймгийн амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүдэд олгож ирсэн тэтгэлгээ ирэх жилд ч мөн үргэлжлүүлэхээр болсон байна.

 

Холбоотой мэдээ