БУЛГАН: Ой, хээрийн түймрийг цурамд оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-04-10 09:10:05

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн Баян голын Хуурай хөндий гэдэг газар ой хээрийн түймэр гарч, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумын зарим нутаг дэвсгэрийг хамарсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 20 дугаар анги, Эрэн хайх аврах салбар, Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд орон нутгийн иргэд ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.

Өнөө өглөөний 6.00 цагт уг ой хээрийн түймрийг цурамд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ