ОРХОН: Зэс хайлуулах үйлдвэрийн төсөл хэвийн үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-03-31 18:09:46
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр/МОНЦАМЭ/. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн байгуулах “Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор” үйлдвэрлэл, технологийн паркийн дэргэд Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр барина.


Тус үйлдвэрийн төслийн талаар “Эрдэнэс” үндэсний судалгаа хөгжлийн төвийн захирал Б.Чинзориг хэлэхдээ, “2022 онд Үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрээр зэсийн баяжмал боловсруулах, хайлуулж цэвэршүүлэх үйлдвэрийн төслийг оруулж, үүнийг дагаж хөгжүүлэх чиглэлээр олон судалгаа хийсэн. Эдийн засгийн судалгаанд, ялангуяа эцсийн бүтээгдэхүүнийг гаргах үйлдвэрүүдийн үр ашиг нь өндөр гэж дүгнэсэн учраас энэ ажил нэлээд шуурхай өрнөж байна.

Тусгай зөвшөөрлийн дагуу орон нутагт газар байршлыг тогтоож, дэд бүтцийн асуудлыг Эрдэнэт үйлдвэрийн түвшинд амжилттай шийдээд байна. Зэс хайлуулах үйлдвэрийн хүхрийн давхар ислийг боловсруулж, хүхрийн хүчлээ цэвэршүүлэх боломж бүрэн нээгдсэн. Тиймээс байгальд хаях хүхрийг зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс харьцангуй доогуур үзүүлэлттэй буюу хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй байх дэвшилтэт технологийг судалж байна” гэлээ. 

Холбоотой мэдээ