Бишкекээс эрэгтэй боксчид 4 медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-03-27 14:58:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дуйшенкул Шопоковын нэрэмжит сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээн гуравдугаар сарын 20-25-нд Кыргызстаны нийслэл Бишкект боллоо. 45 дахь удаагийн уламжлалт тэмцээнд Монгол, Кыргызстан, Казахстан, Узбекистан, Беларусь, БНСУ гэсэн 6 орны боксчид өрсөлджээ.


Манай улсаас есөн тамирчин эх орноо төлөөлөн оролцсоноос 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн байна.

 

+92 кг-ын жинд ОУХМ Х.Бекнур алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэн бол 60 кг-д ОУХМ Х.Энх-Амар мөнгө, 54 кг-д ОУХМ Х.Энхмандах, 57 кг-д ОУХМ Д.Ганболд хүрэл медалиар энгэрээ мялаав. Сонирхуулахад, 54 болон 60 кг-ын жинд өрсөлдсөн Х.Энх-Амар, Х.Энхмандах нар ах дүү аж.

 

Холбоотой мэдээ