ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-03-25 13:42:32

Даланзадгад /МОНЦАМЭ/ Өмнөговь аймаг 2021 онд 2.51 сая толгой мал тоолуулж байсан бол 2022 онд  2.63 сая толгой мал тоолуулан малын тоо толгой 0,12 хувиар өсжээ.




Харин 2023 оны эхний байдлаар 521036 мянган толгой мал төллөхөөс 3 дугаар сарын 25-ны байдлаар нийт 16100 толгой мал төллөж, 16000 төл бойжиж, төл бойжилт 99.4 хувьтай байна.


Малын зүй бус хорогдлоор нийт мал сүргийн 0.6 хувь буюу 21769 толгой мал хорогджээ. Үүнээс адуу 455, үхэр 323, хонь 3211, ямаа 17439, тэмээ 341 толгой тус тус хорогдсон.

 

Холбоотой мэдээ