Сэлэнгийн зөгийн бал чанарын тэмдэгтэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгийн зөгийн бал эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнээр шалгарч албан ёсны чанарын тэмдэгтэй боллоо.
Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын Партизаны талбайд Шаамар сумын зөгийн аж ахуй эрхлэгчдийн “зөгийн балны амталгаат” өдөрлөг боллоо. Энэхүү өдөрлөгийг Япон улсын Жайка төслөөс санаачлан зохион байгуулсан байна.
Энэхүү амталгаа нь Шаамар сумын зөгийн бал үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн баталгаатай, эрүүл ахуйн шаардага хангасан, чанартай бүтээгдэхүүн мөн гэснийг харуулж буй үйлдэл юм.
Амталгаат өдөрлөгийн үеэр зөгийн бал үйлдвэрлэгчдэд эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн мөн гэснийг илэрхийлсэн чанарын тэмдэг гардуулан өглөө. Ийнхүү Сэлэнгэ аймгийн Шаамар сумын зөгийн бал үйлдвэрлэгчид хуурамч балнаас ялгарах өөрийн гэсэн баталгаат чанарын тэмдэгтэй боллоо.
Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг