ӨМНӨГОВЬ: 200 тн нөөцийн махыг худалдаанд гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-03-16 14:26:48

Даланзадгад /МОНЦАМЭ/. Улирлын байдлаас шалтгаалан мах ховордож, үнэ нэмэгдэх үеэр үнийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор мах нөөцлөн худалдаанд гаргадаг.


Энэ жилийн хувьд Өмнөговь аймаг 200 тн нөөцийн махыг 200 сая төгрөгөөр нөөцөлжээ. Тус тендерт “Өнөд өвлөх трейд”, "Хан сайхан говь” гэх орон нутгийн хоёр компани шалгарч үйл ажиллагаагаа ийнхүү хэрэгжүүлж байна.


Нөөцийн махны борлуулалтыг 2023 оны 3-р сарын 15-наас худалдаанд гаргаж байгаа бөгөөд 6-р сарын 15-ныг дуустал 16 цэгээр борлуулалт хийнэ. Өмнөговь аймгийн хувьд зудтай холбоотойгоор махны үнэ нэмэгдсэн үзүүлэлттэй байна.


Нөөцийн үхрийн ястай мах 9500, хонины ястай мах 8500, ямааны ястай мах 7500 төгрөгөөр тус тус борлуулахаар үнэ тогтжээ.


Нөөцийн махыг стандарт эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцөлд тус бүр 2 кг-аар савлажээ.

Холбоотой мэдээ