Хөлбөмбөгийн холбоо хүүхэд хамгааллын сургалт зохион байгуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
erdenebat@montsame.mn
2023-02-17 12:16:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөл бөмбөгийн холбоо (АХБХ)-ноос “С” зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалтад хамрагдах болсон нөхцөлд  хүүхэд хамгааллын сургалт”-д зайлшгүй хамрагдсан байх шаардлага тавьдаг.


Энэ шаардлагад нийцүүлэн Монголын хөлбөмбөгийн холбоо (МХБХ)-ноос “Д” зэрэглэлтэй дасгалжуулагч нарт зориулж дээрх сургалтыг зохион байгуулжээ. Сургалтад хөлбөмбөгийн клубүүдээс 14 дасгалжуулагч хамрагдсан байна.


Сургалтад хамрагдсан дасгалжуулагчид ёс зүйн дүрмийг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан аж.

Холбоотой мэдээ