Сургуулиудын засварын ажил дуусч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-08-31 21:08:51

Баянхонгор аймгийн хэмжээнд энэ онд 200 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Боловсролын салбарын нэр бүхий байгууллагын барилгуудад засвар хийх төсөв хуваарилагдсан байна.

Мөн төсвөөс хийгдсэн Гурванбулаг, Хүрээмарал, Номун далай сургуулийн засварын ажил хугацаандаа дууссан байна. Харин Баянговь сумын сургууль бүрэн засвар хийхэд дээрх төсвөөс 70 сая төгрөг хуваарилагдсан бөгөөд Дэлхийн зөн ОУБ-аас 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт нэмж хийжээ. Тус сургуулийн засварын ажил 90 гаруй хувьтай байна. Сургуулийн барилгын цонхыг хийж суурилуулах ажил үлдсэн бөгөөд 10 орчим хоногийн ажил байгааг албаны эх сурвалж хэллээ.

Аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын 29 сургууль ажиллаж байна.

Б.Мөнхзул

 

 

Холбоотой мэдээ