Ургац хураалтад ажиллах техникийн засвар дуусч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-08-31 13:03:49

Сэлэнгэ аймгийн хэмжээнд энэ намрын ургац хураалтын нийт 176.0 мян.га талбайг хураан  авахад 454 үр тарианы комбайн ажиллах буюу ажлын 18-28 хоногт хураах хүчин чадлын тооцоо судалгаа гарчээ.

Тухайлбал энэ намрын ургац хураалтанд ажиллах үр тарианы комбайн 454, ангилангийн жатка 173, төмсний комбайн 22, төмс ухагч 28, төмс сортлогч 9, будаа цэвэрлэгч 180, үр сортлогч 70, будаа ачигч 128, механикжсан үтрэм 14, буюу нийт ажиллах техникийн 93.2 хувь, мөн хадлан тэжээл бэлтгэлтэнд дугуйт трактор 304, бага оврын трактор 174, тракторын хадуур 239, тракторын тармуур 209, хаман боогч 86, нуруулдагч 9, морин хадуур, тармуур 187, ширхэг ажиллах тооцоо гарсан байна. Эдгээр техникийн 90 гаруй хувь нь засвар үйлчилгээ хийсэн мэдээтэй байна.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ