ДОРНОГОВЬ: Бэлчээрийн даац олон дахин хэтэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-11-22 09:58:33

Дорноговь/МОНЦАМЭ/ Энэ онд Дорноговь аймгийн нийт нутгийн 20 хувь нь зуншлага сайн, 30 хувь нь хэвийн, 50 хувь нь муу гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарчээ.

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн 23.9 хувь нь 50 хүртэлх хувийн бэлчээрийн нөөцтэй, 15.6 хувь нь 51-100 хувь бэлчээр хүрэлцээтэй, 34.4  хувь нь 101-300 хувь буюу 1-3 дахин даац хэтэрсэн байдалтай байна.

Харин бэлчээрийн 7.7  хувь нь  301-500 хувь  буюу бэлчээрийн даац  3-5 дахин хэтэрсэн, 18.4  хувь нь 500 хувиас их буюу олон дахин даац хэтэрсэн байна.

Өөрөөр хэлбэл өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 40 орчим хувьд хүрэлцээтэй байхаар, харин 60 гаруй хувьд хэтэрч гарчээ.

Холбоотой мэдээ