ӨМНӨГОВЬ: Өндөр настан Л.Нямсүрэнд төр засгийн хүндэтгэлийг гардуулан өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2022-11-16 19:47:05

Өмнөговь /МОНЦАМЭ/. Өдгөө 90 гаруй насыг хүртэж, 13 хүүхэд төрүүлж өсгөсөн ачлалт буурал Лосолын Нямсүрэнг  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасныг Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалийн хамтаар аймгийн Засаг дарга Р.Сэддорж болон Баян-Овоо сумын Засаг дарга О.Мандахбаяр нар өнөөдөр малчны хотонд нь хүрэлцэн очиж хүндэтгэлтэйгээр гардууллаа.  


Баян-Овоо сумын Налих багийн малчин Лосолын Нямсүрэн нь насаараа хөдөө аж ахуйн салбарт мал маллан хөдөлмөр зүтгэлээ зориулсан бөгөөд 1996 онд сумынхаа анхны мянгат малчин болж байжээ

Үр хүүхдүүдээс нь удам дамжсан малчид төрөн гарч одоог хүртэл ус нутагтаа эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж байна. Өндөр насыг зооглон үр ач, нутаг орондоо хүндлэгдэж яваа ач буянтай буурай төрөлх сумынхаа Налих багийн нутаг "Их хачиг аман ус" хэмээх газар өнтэй сайхан намаржиж байна

Холбоотой мэдээ