БУЛГАН: МСҮТ-ийн сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-11-08 16:22:43

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн нар МСҮТ-ийн сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх санамж бичигт гарын үсэг зуржээ.

Тус аймгийн МСҮТ-ийн сургалтын хөтөлбөрийг ажил олгогчдын эрэлт, шаардлагад нийцүүлэн сайжруулах, сургалтын материаллаг бааз тоног төхөөрөмжийг шинэчлэх, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай төгсөгч, ажилтнуудыг бэлтгэх асуудлыг хамтын ажиллагааны санамж бичигт тусгасан байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газар, МҮХАҮТ мэргэжлийн боловсролын сургалтын хөтөлбөрийг олон улсын чиг хандлага, шинэлэг арга хэрэгсэл, арга зүйд суурилсан практик сургалтын хөтөлбөртэй уялдуулан шинэчлэх, сургалтын тоног төхөөрөмжийг сайжруулах, гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм. “Булганхангай” МСҮТ, Хөдөө аж ахуйн МСҮТ тус аймагт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр сургуулийн төгсөгчдийн 60 гаруй хувь ажлын байраар хангагддаг байна.

Холбоотой мэдээ