БАЯН-ӨЛГИЙ: Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд 10 гаруй аж ахуйн нэгж оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. “ITM-2022 MONGOLIA” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн
Улаанбаатар хотын "Мишээл экспо" төвд өнөөдөр эхэлсэн.
"Шинэ сэргэлт-Аялал жуулчлал" уриан дор болж буй уг аялал
жуулчлалын үзэсгэлэнд Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын
ажилтан алба хаагчид болон тус аймагт үйл ажиллагаа явуулдаг аялал жуулчлалын
компаниуд, казахын ард түмний гар урлал, Алтайн барагшин, мод, модон эдлэл
үйлдвэрлэгчид, Хөх сэрхийн нурууны дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа
зэрэг 10 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцож байна.
Тэд гурван өдрийн турш Баян-Өлгий аймаг болон өөрсдийн бүтээгдэхүүн,
үйлчилгээгээ олон нийтэд сурталчилж, түншлэгч байгууллагуудтай гэрээ хийх
юм.