ДОРНОГОВЬ: “Нэг говь, нэг бүс” түншлэл, хамтын ажиллагааны үзэсгэлэнгээс

ФОТО МЭДЭЭ
erdenebulgan@montsame.mn
2025-05-14 09:34:39

Сайншанд, 2025 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт энэ сарын 13-нд болсон Говийн бүсийн анхдугаар зөвлөгөөний үеэр Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн бизнес эрхлэгчдийн “Нэг говь, нэг бүс” түншлэл, хамтын ажиллагааны үзэсгэлэнг зохион байгуулсан юм.


Үзэсгэлэнд говийн дөрвөн аймгийн 20 хоршоологч оролцож, бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцууллаа. Энэ жил Дорноговь аймаг аялал жуулчлалыг дэмжих жил болгосон бөгөөд зорин ирэх зочдод зориулан таван брэндийн бэлгийн багц гаргасан байна. Нутагтаа төдийгүй улс даяар танил болсон загсгал цай, ингэний сүүгээр хийсэн төрөл бүрийн амттан, чулуун гоёл, өндөг зэргийг аймгийнхаа брэнд бүтээгдэхүүнээр нэрлэсэн байна.


Харин Өмнөговь аймгийн Ноён сэврэй хийцийн мөнгөн аяга, дарс, хийцтэй цай,  Говьсүмбэр аймгийн боржгин байшингийн хэлбэртэй цагаан идээний бэлгийн багц зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг дэлгэжээ. Цаашдаа говийн бүсийн бизнес эрхлэгчид нэгдэж бүтээгдэхүүн борлуулах, хамтран туршлага судлах, бизнесээ өргөтгөх зэрэг олон боложмийг хамтдаа эрэлхийлэхээр болжээ.