Иргэд ундны усны эх үүсвэрийн эхэнд хөрс хуулахыг эсэргүүцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-04 22:38:39

Шарын гол суманд ажиллаж байгаа аймгийн удирдлагууд тус сумын “Очир Ундраа” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байгаа газарт очиж танилцлаа.

Тус компанийн удирдлагууд эзгүй байсан тул утсаар холбоо барьж туслан гүйцэтгэгч "Монгол Майнинг энд эксплорэйшн" ХХК-ийн эдийн засагч, менежерүүдээс ерөнхий мэдээлэл авсан юм. Тус компанийн лицензтэй талбайн нэгээхэн хэсэгт буюу хааш хаашаа 100 м газарт олборлолт явуулж байгаа аж. Одоогийн байдлаар 93 м3 хөрс хуулалтын ажил хийсэн бол ирэх 11 дүгээр сар хүртэл хөрс хуулалтын ажлыг үргэлжлүүлэн явуулахаар төлөвлөж нийт 66 хүний ажлын байр бий болгож цаашид орон нутгаас ажиллах хүний тоог нэмэгдүүлж ажиллана гэв.

 Аймгийн Засаг дарга М.Энхболд:-“Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газруудаас холбогдох хяналт шалгалтыг хийж орон нутгийн ард иргэдэд ашигтай байдлаар шийдвэрлэх гарцыг олох хүртэл ажлыг түр зогсоож холбогдох асуудлуудыг шийдвэрлэ. Хамгийн гол нь иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа учраас энэ асуудалд мэргэжлийн байгууллагууд анхааралтай хандаж зохих шийдвэрийг гаргах хэрэгтэй”  гэв. 

Аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат:-“Анхны шийдвэрүүдийг эргэж харъя. Хоёр сумын хил дамнасан, иргэдийн эрх ашиг зөрчигдсөн асуудал учраас Хонгор, Шарын гол сумдын ИТХ-ын Тэргүүлэгчид, сумын иргэд, аймгийн болон компаниудын удирдлагууд мэргэжлийн байгууллагуудыг оролцуулсан өргөтгөсөн уулзалтыг зохион байгуулж зохих шийдэлд хүрэх нь зүйтэй” гэлээ.

Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд