Он гарсаар 34 голомтонд мал, амьтны халдварт өвчлөл илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-08-15 17:36:54

Өвөрхангай аймагт малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын арга хэмжээ 55 хувьтай байна. Тодруулбал 2016 онд аймгийн Мал эмнэлгийн албанаас 11 төрлийн вакциныг 1858.0 мянган толгой малд хийхээс 1026.5 мянган толгой малд хийгээд байгаа юм.

Монгол мал хөтөлбөрийн хүрээнд 1.1 сая төл малыг 8 сарын 15-аас 9 сарын 15 хүртэлх хугацаанд бруцеллёзын вакцинжуулалтад хамруулна.

Тус аймгийн хэмжээнд он гарсаар 34 голомтонд цусан халдварт, галзуу, колибактерёз, ижбалнад зэрэг өвчлөл гарч, 37 мал, амьтан өвчилснийг лабораторийн шинжилгээгээр батлан устгалд оруулжээ. Мөн 5 сард гоц халдварт цэцэг өвчний сэжигтэй 10 хургатай хонийг Сүхбаатар аймгийн Халзан сумаас тээвэрлэж ирснийг УМЭАЦТЛ-ийн лабораторийн шинжилгээгээр баталж, шуурхай арга хэмжээ аван өвчний голомтыг таслан зогсоосон байна.  

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ