Ноосны урамшуулал болох 1,3 тэрбум төгрөг олгогдоогүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-08-15 17:36:05

Өвөрхангай аймагт малчдад 2015 оны хонь, тэмээний ноосны урамшуулал орж ирээгүй байна. 

Өнгөрсөн жил аймгийн ХХААГ-аас  19 сумын малчин иргэдийн 357.396 ширхэг богийн арьс, 17.325 ширхэг бодын шир буюу 1.3 тэрбум төгрөгийн арьс ширний баримт материалыг Мал хамгаалах санд хүргүүлснээр  Хүнс, хөдөө аж ахуйн сайдын тушаал гарсан боловч Сангийн яамны санхүүжилт хүлээгдэлтэй байгаагаас урамшуулал олгогдоогүй байгаа аж.

2016 оны ноосны урамшууллын баримтыг сумдын МЭҮТ-т төвлөрүүлж байгаа ба аймгийн ХХААГ-т 8 сарын 15-26-ны өдрүүдэд нэгтгэн Мал хамгаалах санд 8 сарын 30-нд баталгаажуулан өгөх аж.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ