ДОРНОГОВЬ:“Жаргалан” зуслан хүүхэд хүлээн авахад бэлэн болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Сайншанд хотод шинээр ашиглалтад
орсон хүүхдийн “Жаргалан” зуслан амрагч хүүхдүүдийн бүртгэлээ энэ оны долоодугаар сарын 23-наас эхлэн авч
эхэллээ.
Зуслан ирэх наймдугаар дугаар сарын 01-нээс
эхний ээлжийн амрагч хүүхдүүдээ авч ажиллах бөгөөд нийт гурван ээлжээр ажиллан, нэг ээлж долоо
хоногийн хугацаатай байх юм.
Зусланд 09-18 насны
хүүхдүүд амрах бөгөөд нэг хүүхдийн нэг ээлжийн төлбөр 140,000 төгрөг байна гэж
аймгийн ХГБЗХГ-аас мэдээлэв.Амрах хүүхдүүд эрүүл
мэндийн үзлэг т хамрагдаж ковидын
шинжилгээг нэг өдрийн өмнө өгсөн байх шаардлагатай аж.