Монгол, Словенийн худалдаа 21.5 сая ам.доллар байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-06-28 09:13:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Словени улсын худалдааны эргэлт өнгөрсөн онд 21.5 сая ам.долларт хүрчээ.


Үүнээс манай улсын импорт 20.5 сая, экспорт 1.1 сая ам.доллар байна. Монгол Улсын экспортыг нэмэх, Монгол, Словени улсын эдийн засаг, бизнесийн харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд нягт хамтран ажиллах талаар хоёр тал тохиролцлоо.


Тодруулбал, Словени улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны дэд тэргүүн Тадежа Форштнер Перкличийг МҮХАҮТ-ын удирдлага хүлээн авч уулзах үеэр хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцав. Уулзалтын үеэр хоёр улсын худалдаа эдийн засгийн харилцааг шинэ түвшинд гаргах, бизнесийн салбар дахь чиглэлүүдийг тодорхойлох талаар санал солилцов. Мөн энэ оны 10 дугаар сард Словени-Монголын бизнес форум зохион байгуулах, чартер нислэг үйлдэх боломжийн талаар ярилцлаа.

Холбоотой мэдээ