Эрүүл мэндийн салбарт 40 гаруй сая төгрөг зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-05-27 12:45:30

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар эрүүл мэндийн салбарт Засаг даргын нөөц хөрөнгөөс 40 гаруй сая төгрөг зарцуулахаар шийдвэрлэв.


Тус хөрөнгийг хүн амын дунд эрт илрүүлэг үзлэг оношилгоо хийх, аймгийн Эрүүл мэндийг дэмжих төвд хэрэгцээтэй эд материал худалдан авах, АШУҮИС-ийн харьяа Япон Монголын хамтарсан эмнэлэгтэй алслагдсан сумдад явуулын эрт илрүүлэг үзлэг оношилгоо хийх, хамтран хэрэгжүүлэх ажилд зарцуулах аж. Үүний үр дүнд алслагдсан сумдын иргэд сумандаа эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамрагдах боломж бүрдэнэ. 


Холбоотой мэдээ