Сэлэнгэ аймаг “тарьц, суулгац нийлүүлэгч” аймаг болох зорилго тавилаа

ТЭРБУМ МОД
otgontsetseg@montsame.mn
2022-03-28 22:10:12

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Нэг тэрбум модүндэсний хөдөлгөөний хүрээнд Сэлэнгэ аймаг 20 сая мод тарьж, “Тарьц суулгац нийлүүлэгч” аймаг болох зорилт тавин ажиллаж байна. Тус аймаг энэхүү үндэсний хөдөлгөөнийг мэргэжлийн удирдлага, арга зүй, туршлага дор хэрэгжүүлж амжилтанд хүрэхийн төлөө ийнхүү зорилоо.  

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт 8 сая суулгац бэлэн байгаа аж. Энэхүү ажлын хүрээнд Сэлэнгэ аймагт хариуцлагагүй уул уурхайгаас үүдэн эвдэрч сүйдсэн 2000 га талбайг Эрдэнэт үйлдвэрийн санхүүжилтээр нөхөн сэргээнэ гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төлөөллүүд хэлж байв.

Сэлэнгэ аймгийн Ойн сангийн талбай 1931.2 мянган га, үүнээс ойгоор бүрхэгдсэн талбай 1441.0 мянган га, байгалийн ой 1397.4 мянган га, ойгоор бүрхэгдээгүй ойн талбай 406.6 мянган га эзэлдэг байна. Зөвлөгөөний үеэр оролцогч Мандал сумын Түнхэл тосгоны иргэн С.Раднаабазарын сэтгэгдлийг сонслоо. Тэрээр:”Энэ бол мод тарьж ургуулдаг, чаддаг хүмүүст маш том боломжийг нээж өгч байна. Аймгуудаас хамгийн түрүүнд Сэлэнгэ аймаг зөвлөгөөнөө хийж, тарьц, суулгац нийлүүлдэг аймаг болох зорилтоо тодорхойллоо. Боломж бий. Модны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, мод үржүүлгийн газартай олон компани, ойн нөхөрлөлүүдтэй, Тужийн нарсаа нөхөн сэргээж чадсан. Дээр нь аймгийн засаг дарга Н.Лхагвадорж ой модыг хамгаалах, тарьж урвуулах ажлын зовлон, жаргалыг сайн мэднэ.Тэхдээ хүн болгон, аймаг бүр л энэ боломжийг ашиглах юм сан гэж бодож байгаа. Энэ ажлыг хамгийн сайн хийж чадсан нь шалгарч үлдэнэ. Шалгарч үлдэн, тарьц суулгац нийлүүлдэг аймаг болохын тулд эхний ээлжинд:

-Цаг алдалгүй маш сайн үрийн нөөцтэй болох. Мод болгон янз бүрийн хугацаанд үрээ өгдөг.ялангуяа нарсны үр түүх хугацаа дуусах гэж байна. Борогцойноос үр гаргаж авах Борогцой цехүүдийг бүсийн ойн ангиудыг түшиглэн байгуулах.Борогцой түүлгэх ажлын урамшуулал хөлсийг яаралтай шийдэн хийлгэх,

-Мод тарьж ургуулна гэдэг хэн хүссэн болгоны хийгээд байдаг амар ажил биш.Мод үржүүлгийн газруудыг мэргэжлийн боловсон хүчнээр хангах.Аймгийн БОА, Ойн анги, Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагаас энэ чиглэлийн боловсон хүчин бэлтгэдэг их, дээд, тусгай мэргэжлийн сургуулиудтай гэрээ байгуулж, мод үржүүлгийн газруудтаа дадлага хийлгэн, мэргэжлийн чадварлаг ажиллагсадтай болох,

-Мод үржүүлгийн газруудыг  эхний ээлжинд бага оврын машин техникээр хөнгөлөлттэй нөхцөлөөр хагахад аймаг, яамны зүгээс анхаарч, хөл дээрээ зогстол нь бодлогоор дэмжиж туслах,

-Тарьж ургуулсан тарьц суулгацаа зах зээлд борлуулахад нь бодлогоор дэмжин, мод үржүүлгийн газрууд хангалттай нөөцтэй болсон үед гадаадаас тарьц суулгац оруулдаг явдлыг бүрэг зогсоож, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих хэрэгтэй гэсэн үнэтэй саналуудыг хэллээ.

Холбоотой мэдээ