Түймэр гарах эрсдэл дунд түвшинд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-03-28 15:11:47

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ус цаг уур, орчны шинжлгээний төвийн мэдээллээр тус аймгийн ихэнх нутгаар хуурайшилтын II зэрэг буюу түймэр гарах эрсдэл дунд түвшинд байна. Харин Баяннуур сумын нутагт хуурайшилт их, түймэр гарах эрсдэл аюултай түвшинд байгаа аж. Баян-Агт, Сайхан сумын нутгаар хуурайшилт бага байгаа талаар мэргэжлийн байгууллага мэдээлсэн байна.

          Энэ хавар Сэлэнгэ сумын нутагт ойн түймэр гарч Онцгой байдлын албан хаагчид болон орон нутгийн иргэд унтраасан юм. Хаврын хавсарга, салхи шуургатай, хуурайшилт их байгаа үед ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг аймгийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлсэн байна.

Холбоотой мэдээ