Малчдын дунд өвөлжилтийн бэлтгэл хангах өдөрлөг зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-07-27 16:24:11

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын ЗДТГ-аас сумын Засаг даргын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах талаар гаргасан захирамж, төлөвлөгөөг танилцуулах, мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах чиглэлээр малчдынхаа дунд өдөрлөг зохион байгуулав.

Энэ сарын 24-ний өдөр зохион байгуулсан уг өдөрлөгт Хушаат сумын “Артойлбо”, “Шугуйт”, “Бумбан дэв”-ийн малчид оролцжээ. Өдөрлөгийн хүрээнд тус газруудад нутаглаж байгаа малчдад сумын Засаг даргаас өвөлжилтийн талаар гаргасан захирамж, төлөвлөгөөг танилцуулж, өвөлжилтийн бэлтгэл хангах үүрэг даалгаварыг өгсөн байна. Мөн энэ үеэр тус сумын 1, 2-р багийн хэсэгчилсэн ИНХурлыг хийж, ОНХС, газар зохион байгуулалтын талаар малчдаас санал хүсэлтийг нь хүлээн авсан байна. Түүнчлэн өдөрлөгт оролцож байгаа малчдад сахарын шижин өвчний болон умайн хүзүүний хорт хавдарын эрт илрүүлэг үзлэгүүдийг хийж эрүүл мэндийн зөвлөгөө өгч, эм, тариагаар үйлчилсэн байна. Өдөрлөгийн үеэр гар бөмбөг, АХА, Караоке тэмцээн зохион байгуулж, үдшийн цэнгүүнийг зохион байгуулжээ. Тус өдөрлөгт сумын 70 гаруй малчид оролцсон байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ