Хараа хурц, цэц мэргэн сурын харваа

Орон нутагт | Архангай
sarantsetseg@montsame.gov.mn
2016-07-27 10:12:11

Эрийн гурван наадмын нэг болох сурын харваа энэ жил мөн л улсын мэргэн, спортын мастераар дүүрэн байлаа. Улсын наадмаас хойш болж байгаа учраас улсын цолтой бөхчүүд, мэргэн харваачид аймгийн наадамд олноор оролцсон юм.

Энэ жилийн сурын харваанд эрэгтэй харваач 35, эмэгтэй харваач 30 оролцлоо. Монгол улсын хошой мэргэн нэг, Монгол улсын спортын мастер 12, дэд мастер 3, аймгийн мэргэн 6 харваач мэргэн цэцээ шалгав.

Эрэгтэй харваачдаас Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат Петровис компанийн харваач, спортын мастер Ш.Балсээнгэ, Говь-Алтай аймгийн Бугат сумын харъяат Петровис компани, Онч сурын холбооны харваач Б.Дашзэвэг, Өвөрхангай сумын нарын тээл сумын харъяат спортын мастер, аймгийн мэргэн С.Баяржаргал нар эхний гурван байрыг эзэлсэн бол эмэгтэйчүүдээс Өмнөговь аймгийн Баяндалай сумын харъяат, Мэргэн зэв клубын харваач, спортын мастер И.Цэцэгмаа, Завхан аймгийн Түдэвтэй сумын харъяат, Монгол улсын хошой мэргэн Д.Эрдэнэтуяа, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харъяат, спортын мастер, аймгийн мэргэн П.Хадчулуун нар мэргэн харваагаараа түрүүллээ.

Л.Булган

Холбоотой мэдээ