Булган аймгийн 12 сум халдварын тархалтын “ногоон” түвшинд шилжжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-03-07 18:39:32

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээнд коронавирусний халдварын тохиолдол өнгөрсөн долоо хоногт 108 бүртгэгдэж, өмнөх мөн үеийнхээс 43,2 хувиар буурчээ. Нийтдээ 14055 иргэн халдвар авсан нь илэрсэн байна. Халдварын тархалтын түвшнээр 12 сум “ногоон”, Сэлэнгэ, Хангал сум, Хялганат тосгон “шар”, Хутаг-Өндөр, Булган сум “улбар шар” бүсэд байна.

          Дархлаажуулалтад 103,2 мянган иргэн хамрагдсан бөгөөд нэгдүгээр тунд 42,5, хоёрдугаар тунд 39,9 мянган иргэн буюу хамрагдвал зохих иргэдийн 92,0-94,0 хувь вакцин тариулсан байна. Харин сэргээх вакцинжуулалтад 19,4 мянган иргэн буюу 58,2 хувь нь хамрагджээ. Мөн дархлаажуулалтын 4-р тунг 1334 иргэн хийлгэжээ.

Холбоотой мэдээ