Улсын аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээн ёслол төгөлдөр эхэллээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2016-07-26 08:49:56

Гал унтраах техникийн олон төрөлт спортын улсын аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээн Булган аймагт ГУТОТС-ын холбооны 4 дүгээр бага хурлын үйл ажиллагаагаар ёслол төгөлдөр эхэллээ.

Хурлын үйл ажиллагааг ГУТОТС-ын холбооны ерөнхийлөгч, бэлтгэл комиссар Д.Хишигбаатар нээж, ОБЕГ-ын ГТТГ-ын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү, Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга, Алтан гадас клубын тэргүүн онцгой байдлын хурандаа Д.Ууганбаяр, Баянгол дүүргийн ОБХ-ийн дарга, ГУТОТС-ын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга,  онцгой байдлын хурандаа н.Батмөнх, Олон улсын хэмжээний мастер, үйлчилгээний гавъяат ажилтан, бэлтгэл хурандаа н.Отгон нар удирдан эхлүүллээ. Хурлын нээлтэд  29 багын  300 гаруй тамирчид оролцлоо. Хурлаар холбооны зохион байгуулсан ажил, санхүүгийн тайланг танилцуулж,  холбооны ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох талаар хэлэлцэн  ГУТОТС-ын удирдах зөвлөл 9 гишүүнтэй байсныг хурлын төлөөлөгчдөөс санал гаргаж  11 гишүүнтэй байхаар шийдвэрлэж, холбооны ерөнхийлөгчөөр бэлтгэл хурандаа Я.Ишжамцыг   100 хувийн саналаар дэмжин сонголоо. Хурлын үйл ажиллагааны дараа анхдагчдын өлгий нутаг Булган аймаг болон Булган аймгийн  Онцгой байдлын газрын танилцуулгыг зочидод хүргэн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдын хамтарсан тоглолтыг зочид төлөөлөгчдөд сонирхуулж Цогт Хун Тайжийн гэрэлт хөшөөний өмнө дурсгалын зураг татууллаа.

П.Батням

 

 

 

 

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

 

Холбоотой мэдээ