Цагдаагийн байгууллагын 95 жилийн ойг тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-07-22 15:28:59

Монгол Улсад цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ойн баярыг Дорноговь аймгийн Цагдаагийн газрын хамт олон өргөн хүрээнд тэмдэглэлээ.

Ойн арга хэмжээний үеэр цагдаагийн байгууллагын болон онцгой байдлын албан хаагчид, зэвсэгт хүчний ангийн албан  хаагчид хүндэтгэлийн жагсаал зохион байгуулснаас гадна соёл урлагийнхан ая дууны эгшгэн хадаг өргөв.

Тус арга хэмжээнд Дорноговь аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Засаг дарга Т.Энхтүвшин болон холбогдох албаны хүмүүс оролцож хариуцсан албандаа идэвх зүтгэл гарган ажилласан  цагдаагийн зарим албан хаагчийг төрийн дээд олон медалиар шагнасныг гардуулав.

Дараах албан хаагчид  төрийн дээд одон медалиар шагнууллаа.

1. Цагдаагийн ахмад ажилтан,  цагдаагийн ахмад Баатарын Шишкин “Цэргийн гавьяаны одон”-гоор,

2. Цагдаагийн ахмад ажилтан,  цагдаагийн хошууч Содовын Лхамсүрэн “Алтангадас”  одонгоор,

3. Аймгийн Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга  цагдаагийн дэд хурандаа Дашцэрэнгийн Түвшинбаяр “Цэргийн хүндэт медаль”-иар,

4. Цагдаагийн ахмад Цэгмэдийн Уламбаяр “Цэргийн хүндэт медаль”-иар,

5.Аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах, тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа  Болдын Эрдэнэбат  “Цэргийн хүндэт медаль”, “Хууль зүйн тэргүүний ажилтан” цол тэмдгээр,

6. Аймгийн Цагдаагийн газрын Мэдээлэл сурталчилгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Пунцагнамжилын Алтанцэцэг “Цэргийн хүндэт медаль”, “Хууль зүйн тэргүүний ажилтан” цол тэмдгээр,

7. Цагдаагийн ахмад ажилтан, цагдаагийн ахлах ахлагч Намжилын Энхтүвшин “Цэргийн хүндэт медаль”-иар

8. Аймгийн  цагдаагийн газрын олон нийттэй харилцах ахлах байцаагч,  хошууч Гомбын Өлзийсүрэн аймгийн ИТХ-ын даргын өргөмжлөлөөр,

9. Аймгийн Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Чулуунбатын Ууганбаяр аймгийн ИТХ-ын даргын өргөмжлөлөөр тус тус шагнуулав.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ