Голуудын усны түвшин 13-120 см-ээр дээшилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн голуудын усны түвшинг 7-р сарын Олон жилийн дундажтай харьцуулж үзэхэд энэ жилийн хувьд Сэлэнгэ, Орхон, Зэлтэр голууд 13-120 см-ээр их байгаа ажээ.
Харин Ерөө, Хараа, Хүдэр голууд 9-30 см-ээр бага байгаа аж. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээгээр голуудын усны түвшин Сэлэнгэ-Зүүнбүрэн 309 см өмнөх өдрөөсөө 9 см-ээр, Сэлэнгэ-Сүхбаатар 425 см өмнөх өдрөөсөө 3 см-ээр, Ерөө-Ерөө 294 см өмнөх өдрөөсөө 2 см-ээр буурчээ. Харин Орхон-Орхон 291 см өмнөх өдрөөсөө 11 см-ээр, Орхон-Сүхбаатар 238 см өмнөх өдрөөсөө 5 см-ээр, Хүдэр-Хүдэр 206 см өмнөх өдрөөсөө 7 см-ээр, Зэлтэр-Зэлтэр 272 см өмнөх өдрөөсөө 7 см-ээр тус тус нэмэгдсэн байна. Энэхүү ажиглалтын мэдээгээр Ерөө-Дулаанхан 245 см, Хараа-Баруунхараа 156 см буюу өмнөх өдрөөсөө усны түвшин өөрчлөгдөөгүй байна хэмээн аймгийн УЦУОША-ны ус судлалын ахлах техникч А.Нямгарав мэдээллээ.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг