Хэнтий аймгийн Засаг даргаар Н.Ганбямба томилогдож ажлаа хүлээн авав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-07-22 14:31:20

МАН-ын дарга, УИХ-ын гишүүн асан Н.Ганбямба Хэнтий аймгийн Засаг даргаар томилогдож, аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар өнөөдөр албан ёсоор ажлаа хүлээлгэж өгөв.

Ажлаа хүлээлгэж өгөхийн өмнө Ж.Оюунбаатар дарга өнгөрсөн 3 жил, 6 сарын хугацаанд хэрхэн ажилласан талаараа болон цаашид үргэлжлүүлэх чухал, чухал асуудлыг онцлон танилцууллаа.

Ажлаа хүлээж авсны дараагаар Засаг дарга Н.Ганбямба “Эзэн Чингис Хааны өлгий нутаг гэх ийм сайхан газраар овоглож явах их хувь заяа бидэнд оногджээ. Бид ийм тавилантай хүмүүс. Тиймээс ойрын үед Засаг даргын мөрийн хөтөлбөрөө Иргэдийн хурлаараа оруулан батлуулж, шамдаж ажилдаа орно. Хамгийн тулгамдсан асуудал улсын хэмжээний бүсийн тэмцээн зарлагдсан баяр, наадам маань байна. Зохион байгуулалтын нэлээн чамбай өдрүүд хүлээгдэж байгаа. Тэгэхээр чиглэл, чиглэлийн ажилтайгаа танилцаж тун хурдан ажилдаа орох болно, та бүхэндээ баярлалаа” гэв.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ