Хутаг-Өндөр сумын ИТХ ажлаараа тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-01-29 18:24:01

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ сумдын ИТХ-ын 2021 оны үйл ажиллагааг дүгнэж, “хангалттай” үнэлгээ өглөө. 2021 онд орон нутгийн хөгжлийн бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж, үйл ажиллагаагааны үнэлгээгээр Хутаг-Өндөр сумын ИТХ тэргүүлсэн байна. Бүрэгхангай, Тэшиг сум хоёр, гуравдугаар байр эзэллээ. Тэргүүний сумын ИТХ-ын шагналыг гардуулах үеэр аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат:

- Иргэдийн оролцоог шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэх, иргэдээ сонсдог байх хэлбэр рүү арга барилаа чиглүүлж байна. Мөн сонгогдсон төлөөлөгчийн чадавх, үүрэг хариуцлагыг сайжруулах чиглэлээр бодлого барьж ажиллаж байна гэлээ.



Холбоотой мэдээ