Хөгжлийн банкны чанаргүй зээлүүдийг төлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-01-28 16:50:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, мөнгөний бодлогын хүүг 0.5 нэгжээр өсгөн 6.5 хувь болгов. Ингэснээр мөнгөний хатуу бодлого руу шилжиж байна. Түүнчлэн хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзэж:

Төгрөгийн татан төвлөрүүлсэн хөрөнгөд тооцох заавал байлгах нөөцийн хувийг 2 нэгж хувиар нэмэгдүүлж 8 хувьд хүргэх,

Уул уурхайн бус экспорт, боловсруулах аж үйлдвэрийн салбарт олгох урт хугацаат репо арилжааны санхүүжилтийн нөхцөлийг өөрчлөхөөр шийдвэрлэв.


Төгрөгийн татан төвлөрүүлсэн хөрөнгөд тооцох, заавал байлгах нөөцийн хувийг 2 нэгж хувиар нэмэгдүүлж 8 хувьд хүргэв.



Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Төвбанкны шийдвэрийг танилцуулсны дараа мэдээлэл хийв. Тэрээр, “Засгийн газраас тэтгэвэр тэтгэмжийг нэмэх шийдвэр гаргасныг бид зөв гэж үзэж байна хэмээн илэрхийлээд арилжааны банкуудын нөхцөл байдлын талаар мэдээллээ. “Чингис хаан банк хувь хэрэглэгчдийн мөнгийг түргэн өгч байна. Харин төрийн байгууллагуудтай гэрээ байгуулан, хуваарийн дагуу төлбөрийг нь гүйцэтгэж байна. Үндэсний хөрөнгө оруулалтын банк 50 орчим тэрбум төгрөгийн төлбөрийг гүйцэтгэсэн. Эдгээр банканд Тогтворжуулах хөтөлбөр хэрэгжиж, Монголбанк хянан ажиллаж байна. Харин Хөгжлийн банк тусдаа хуультай. 2020 оноос Төвбанкны хяналтад шилжсэн. Тус банкны олон зээл чанаргүй болсныг хяналтын ажилтнууд илрүүлсэн. Актив удирдлагын компани байгуулан, чанаргүй зээлүүдийг төлүүлнэ гэв.



 

Холбоотой мэдээ