Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 57,0 хувь өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-01-18 16:30:35

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн аж үйлдвэрийн газрууд өнгөрсөн онд 10,9 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 11,5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүний борлуулалт хийсэн нь өнгөрсөн оныхтой харьцуулахад үйлдвэрлэлт 57.0 хувиар, борлуулалт 30.4 хувиар тус тус өссөн байна.

Аймгийн статистикийн хэлтсийн гаргасан мэдээллээр боловсруулах үйлдвэрлэл, цахилгаан, хий, уур агааржуулалын үйл ажиллагааны үйлдвэрлэл нэмэгджээ. Тухайлбал мах боловсруулах, консервлох үйлдвэрлэл 4,7 тэрбум буюу 227,9, уур, агааржуулагчийн үйл ажиллагаа 4,2 тэрбум буюу 176,7 хувь өссөн аж. Мөн боловсруулах салбарын үйлдвэрлэлийн борлуулалт өмнөх жилийнхээс өсөхөд мах боловсруулах, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл голлон нөлөөлсөн байна.

Холбоотой мэдээ