Булган аймгийн ИТХ - ын дарга сонгогдлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган aймгийн ИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан хуралдаж өндөрлөлөө.
Энэ удаагийн сонгуульд аймаг нийт 33 мандаттай. Үүнээс Монгол ардын нам 22, Ардчилсан нам 11 суудал авсан. Аймгийн ИТХ-ын даргаар Маанийн Оюунбатыг 100 хувийн саналаар сонголоо. Тэрээр Булган аймгийн Засаг даргаар 2004 - 2012 онд ажиллаж байсан бөгөөд Булган аймгийн Тэшиг сумын харьяат юм. Хуралдааны үеэр ИТХ - ын төлөөлөгчид тангарагаа өргөж үнэмлэх, энгэрийн тэмдгээ гардан авлаа. Хоёргүй сэтгэлээр нутаг орноо хөгжжүлэх их үйлсэд хамтран гар бие оролцох болсондоо баяртай байгаагаа бие биедээ илэрхийлж байлаа.
П.Батням