3D кино театрын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-07-20 00:51:12

Булган аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс шинэ байранд нүүн орсноор хуучин байрыг 3D кино театр болгох шийдвэр гарсан.

Орхон аймгийн харьяа "Сууц трейд" ХХК энэхүү ажлыг гүйцэтгэхээр сонгон шалгаруулалтад оролцож хуулийн дагуу ажлаа эхлээд байгаа. Тус компани нь барилгын засвар болоод кино үзэх танхимыг бэлэн болгох бөгөөд тоног төхөөрөмжийн ажил нь тусдаа хийгдэх юм байна. Орон нутгийн хөгжлийн сангийн төсвөөс 204 сая төгрөг баталсан. Одоогоор ажлын гүйцэтгэл 70 орчим хувьтай байна. 8 дугаар сарын 15 - нд хүлээлгэн өгөх зорилт тавин  28 ажилчинтай уг барилгын засварын ажлыг гүйцэтгэж байгаа мэдээллийг "Сууц трейд" ХХК - ийн  менежер Т.Мөнхбат мэдээллээ.

П.Батням

Холбоотой мэдээ