Мөсөн шагайн харваанд 5 аймгийн 50 харваач оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-01-16 18:12:44
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Өвлийн спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулж буй Эрдэнэт-Мөнгөн өвөл - 2022 аяны нээлт мөсний шагайн харваагаар эхэллээ. Тэмцээнийг аймгийн ЗДТГ, Биеийн тамир спортын газар, Мөсний шагай -Мөнгөн толь холбоо хамтран зохион байгуулсан юм.

Тэмцээнд Хангайн бүсийн 5 аймгийн 50 гаруй харваач оролцож, цуваа болон талын харваа гэсэн хоёр төрлөөр өрсөлдлөө. Тэмцээний ялагчийг Эрдэнэт -Мөнгөн өвөл 2022 аяны хаалтын үйл ажиллагааны үед танилцуулж, шагналыг нь гардуулна.

 



Холбоотой мэдээ