Монгол бичгийн хэрэглээний орчин бүрдүүлэхэд анхаарахыг хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-01-11 16:18:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний монгол бичгээр хэвлэгддэг "Хүмүүн бичиг" сониноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн 2021” улсын уралдаанд шалгарсан оролцогчдод шагнал гардуулах ёслол өчигдөр Монголын уран зургийн галерейд болсон юм. Тус ёслолд оролцсон багш нартай  БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, Соёлын сайд Ч.Номин нар уулзлаа. 

 

 Энэ үеэр багш нар эх хэлний хэрэглээг сайжруулах, хос бичигтэн болох зорилтын хүрээнд тулгамдаж байгаа асуудлуудын талаар санал бодлоо хуваалцав. Тухайлбал,

 

-Хос бичигтэн болохын тулд монгол бичгийн хэрэглээний орчин бүрдүүлэх

-Өвөрмонголтой багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх

-Төрийн албан хаагчдад монгол бичгийн хичээл зааж байгаа багш нарын цалин, урамшууллын асуудлыг шийдвэрлэх

-Монгол бичгийн төрөлжсөн номын сан, сонин сэтгүүлийн тоог нэмэгдүүлэх

-Монгол бичгээр хэвлэгддэг ном зохиолын тоог олшруулах зэрэг саналыг багш нар тавьж байлаа.

 

Аймгийн хэлний зөвлөлийнхөн хос бичигтэн болох зорилтын хүрээнд 25 саналыг хэлний зөвлөлд хүргүүлсэн байна. Түүнчлэн “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны үеэр шилдгүүдээ тодруулж, үзэсгэлэн гаргаад өнгөрөх биш багш нар арга зүйгээ солилцох сургалт, семинар зохион байгуулж байхаар тогтлоо.



Холбоотой мэдээ