Архангай аймаг адуу, үхэр, хонин сүргийн тоогоор улсад тэргүүлжээ

ОРОН НУТАГТ | Архангай
gereltod@montsame.mn
2022-01-03 15:56:44
Архангай /МОНЦАМЭ/. 40 дэх удаагийн мал тооллогын урьдчилсан дүнгээр Архангай аймаг 5,561,448 мал тоолуулсан нь өнгөрсөн оныхоос буурсан үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн 2020 онд 6.3 сая мал тоолуулж байсан юм. Энэ удаагийн 2021 оны мал тооллогоор улсын хэмжээнд адуу, үхэр, хонин сүргийн тоогоор улсдаа тэргүүлжээ. Үүнээс
Хонь-2,934,759
Ямаа-1,486,709
Үхэр-722,075
Адуу-416,238
Тэмээ-1,667 тус тус тоологджээ.
Эрдэнэмандал сум 485,489 мал тоолуулж аймагтаа тэргүүлсэн байна. Үхэр сүргийн тоогоор /72,088/ Өндөр-Улаан сум, адуун сүргээрээ /36,414/ Цэнхэр сум, тэмээн сүргээрээ /758/ Өгийнуур сум, хонин сүргээрээ /313,912/ Эрдэнэмандал, ямаан сүргээрээ /122,766/ Цэцэрлэг сум тус тус тэргүүлээд байна.
Холбоотой мэдээ