Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн тал хувийг нийгмийн салбарт зориулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-12-16 19:37:35

Булган /МОНЦАМЭБулган аймгийн ИТХ ирэх онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнд 2,9 тэрбум төгрөгийг зарцуулахаар баталсан юм. 

Түүнээс тал хувийг нийгмийн салбарт зориулахаар төлөвлөсөн байна. Булган суманд байдаг баруун замын байлдааны штаб музей, Баяннуур сумын соёлын төв, Бүрэгхангай сумын сургуулийн дотуур байрны засвар, Сайхан суманд орон нутгийн өмчийн барилга, байгууламж барих зэрэг төсөлд 100-280,0 сая төгрөг зарцуулахаар болжээ.

Холбоотой мэдээ