“Илгээлт-2100” хөтөлбөрт долоон сурагч шалгарчээ

ОРОН НУТАГТ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-12-07 10:36:17

Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Илгээлт-2100” хөтөлбөрт Дорноговь аймгаас долоон сурагч шалгарчээ.

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт тодруулбал, Айраг сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Мөнхбаярын Цэлмэг, Иххэт сумын сургуулийн сурагч Ганзоригийн Бат-Эрдэнэ, Сайншанд сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн сурагч Очирсүхийн Мөнхзул, Пүрэвдоогийн Дэжидмаа, Цэрэнноровын Өсөхбаяр, Түмэндэлгэрийн Хурцэцэг, Замын-Үүд сумын ерөнхий боловсролын лаборатори нэгдүгээр сургуулийн сурагч  Ганболдын Батбаяр нар шалгарчээ.

Сурч мэдэх их хүсэл, мөрөөдлөөр жигүүрлэсэн хүүхдүүдэд үе тэнгийнхэн нь хийгээд багш нар нь баяр хүргэж, сурлагын амжилт хүссэн байна.



Холбоотой мэдээ