Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлжээ

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2021-12-06 15:32:02

Дорноговь /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Сайншанд сумын хөгжлийн бэрхшээлтэй 50 хүүхэд эцэг эх асран хамгаалагч нарын хамт GOBI CINEMA” кино театрт  "Бяцхан чөтгөрийн хүсэл" уран сайхны киног үнэ төлбөргүй үзжээ. Мөн Музей сургалт судалгааны төв хүүхдүүдэд орон нутгийн музейг үзүүлсэн байна.

Энэ үеэр хүүхдийн эрхийн тухай хууль тогтоомж, Санхүүгийн боловсрол, угийн бичиг хөтлөлтийн мэдээллийг өгч Цагдаагийн газрын сэтгэл зүйч З.Золзаяа зөвлөгөө мэдээлэл өгсөн аж.

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ-аас Сайншанд сумын 50, Замын-Үүд сумын 30 хөгжлийн бэрхшээлтэй нийт 80 хүүхдэд амин дэм, витамины дэмжлэг үзүүлсэн бол Уран дэлгэц, НАРА эмэгтэйчүүдийн эмнэлэгтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй 45 эмэгтэйг үнэ төлбөргүй шинжилгээ зөвлөгөөнд хамруулсан байна.

Дээрх ажлыг аймгийн ЗДТГ, ГБХЗХГ, ХХҮГ, Сайншанд сумын багуудын ажлын алба, Насан туршийн боловсролын төв хамтран хэрэгжүүлсэн аж.  

Холбоотой мэдээ