Нийслэлийн өвлийн хэрэгцээнд зориулан 50 орчим тонн мах нийлүүлжээ

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2021-12-06 15:18:27

Дорноговь /МОНЦАМЭ/. Нийслэлийн хүн амын өвлийн хэрэгцээнд зориулсан өвлийн идэш арга хэмжээнд Дорноговь аймгийнхан малчид, худалдаачид идэвхтэй оролцож одоогийн байдлаар 50-60 гаруй тонн мах борлуулжээ.

Дорноговь аймгийнхан Нийслэлийн “Амгалан”, “Саруул” зэрэг захад махаа борлуулсан байна. Ялангуяа гарал үүсэл нь баталгаажсан эрүүл малын мах, сүү, цагаан идээг худалдан авах сонирхол их байгаа талаар албаныхан онцолсон юм.

Холбоотой мэдээ