Өвөрхангайд 500 орчим сая төгрөгөөр авто замыг шинэчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-07-15 12:47:06

Өвөрхангай аймагт энэ зун Орон нутгийн хөгжлийн сан болон орон нутгийн автозамын 500 орчим сая төгрөгөөр Арвайхээр, Хархорин суманд автозамын өргөтгөл, шинэчлэлийн ажил хийж байна.

Хархорин сумын Эрдэнэтолгой багийн гэр хороолол руу чиглэсэн 350 метр автозамын ажлыг “Эну Хүрэл” ХХК орон нутгийн хөгжлийн сангийн 182.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 70 хувьтай үргэлжилж байна.

Мөн орон нутгийн автозамын сангийн 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар  Арвайхээр суманд 412 метр авто зам, 670 метр явган хүний зам, гэрэлтүүлгийн ажлыг “Өндөрсант хайрхан” ХХК  2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс гүйцэтгэж эхэлсэн бөгөөд 9 дүгээр сарын 1-ний өдөр ашиглалтад оруулах юм.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ