Иргэдийн спортын наадам эхэллээ

ОРОН НУТАГТ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-12-05 12:32:35

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Энэ онд Ардын хувьсгалын 100, Сэлэнгэ аймаг байгуулсны 90, Монгол Улсад орчин цагийн Биеийн тамир, спортын хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ой тус тус тохиож буй онцлогтой.

Эдгээр түүхт ойн хүрээнд "Иргэдийн спортын наадам"-ыг Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод зохион байгуулахаар бямба гарагт нээлтээ хийлээ. Энэхүү наадмын үйл ажиллагааг нээж, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог баг тамирчдад спортын амжилт хүслээ. Спортын наадамд 14 сум, 38 аж ахуй нэгж байгууллагын 740 гаруй иргэн, тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцохоор хүрэлцэн иржээ. 

Холбоотой мэдээ