"Дузюань" хар салхи 377.5 сая долларын хохирол учруулжээ

Дэлхийд | Байгаль орчин
jargal@montsame.mn
2015-10-01 16:16:50

БЭЭЖИН. /TASS/. Хятадын зүүн нутгийн Фузянь болон Жэзян мужид есдүгээр сарын 29-нд дэгдсэн “Дузюнь” хар салхины улмаас учирсан эдийн засгийн хохирол 2.4 тэрбум юань буюу 377.5 сая доллар болжээ. Энэ тухай тус улсын төв телевиз мэдээлсэн байна.

Фузянь мужийн Путянь хот байгалийн гамшигт хамгийн ихээр өртжээ. Салхины хурд секундэд 33 метрт хүрсэн бөгөөд мужийн 600 мянга гаруй оршин суугч гэрэл цахилгаангүй болсон байна.

Байгалийн гамшгийн улмаас 57 мянга орчим га хөдөө аж ахуйн эдэлбэр газар сүйдэж, 400 орчим байшин, 200 метр урт далан эвдэрч сүйджээ.

Фузянь мужийн эрх баригчид 430.2 мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлэхээс аргагүйд хүрсэн байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд