Буриадын хүн амын 54.3 хувь нь 2 дахь тундаа хамрагдаад байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
192@montsame.mn
2021-12-03 13:26:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад коронавирусний халдвараас сэргийлэх вакцины эхний тунд 444.031 хүн хамрагджээ. Энэ нь тус улсын нийт хүн амын 61.7 хувь нь юм. Харин хоёр дахь тунд хүн амын 54.3 хувь нь буюу 390.944 хүн хамрагдсан нь  байна.

Дархлаажуулалтын нэмэлт тунгийн вакцинжуулалт 53.1 мянган хүнээр эхэлжээ. Энэ сарын 2-ны байдлаар Буриадад коронавируст халдварын 232 тохиолдол бүртгэгдэв. Үүний 192 нь амьсгалын замын өвчлөлтэй, үлдсэн тохиолдол нь урьдчилан сэргийлэх зорилгоор хандсан иргэд байжээ. Халдварын тохиолдлын 47 хувь буюу 32.4 мянган хүн нь нийслэл Улаан-Үд хотод бүртгэгджээ.




Халдвар авч болзошгүй эрсдэлтэйд тооцогдож буй 13.6 мянган иргэн байна. Буриадын эмнэлгүүдэд ковид туссан 1235 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа юм. Амбулатороор эмчлүүлээд хяналтад буй 3508 хүн байна. 




Холбоотой мэдээ