Аймгийн нөөцөд 8333 боодол ногоон тэжээл худалдан авчээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-12-02 17:41:59

Архангай /МОНЦАМЭ/. Аймаг, сумын аюулгүйн нөөцөд 2950 тн өвс, 1100 тн гар тэжээл, 400 тн ногоон тэжээл бэлтгэхээс 1561.4 тн өвс, 1142.3 тн ногоон тэжээл, гар тэжээл бэлтгэнэ.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 221 дүгээр тогтоолын дагуу аймаг, сумдын аюулгүйн нөөцөд өвс, тэжээл худалдан авч байна. Эхний ээлжинд 11 сарын байдлаар аймгийн нөөцөд 8333 боодол ногоон тэжээл, 22,8 тн хорголжон тэжээл, 25 тн хивэг хүлээн авчээ.

Аймгийн хэмжээнд малчдын түвшинд 80 мянган тн өвс, 1300 тн гар тэжээл бэлтгэхээс 71.2 мянган тн өвс, 100 тн сүрэл, 3484 тн ногоон тэжээл, 54 тн үйлдвэрийн тэжээл, 1183 тн гар тэжээл, 517 тн давс, хужир шүүг бэлтгэн хадлан бэлтгэл 98,8 хувьтай байна. 

Холбоотой мэдээ