“Хэргийн газрын үзлэг-2021” дадлага, ур чадварын тэмцээн боллоо

ОРОН НУТАГТ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-12-02 15:09:49

Дорноговь/МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн цагдаа, хуулийн байгууллагын ажилтнуудын дунд “Хэргийн газрын үзлэг-2021” дадлага, ур чадварын тэмцээн боллоо.

Тус тэмцээнийг Дорноговь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл

/ГХУСАЗСЗ/-өөс мөрдөн байцаах тасаг, хэсэг, Эрүүгийн цагдаагийн тасаг, хэсгийн мөрдөгчид, Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч, мэргэжилтэн нарын дунд зохион байгуулсан юм.

Тэмцээн зохион байгуулснаар Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий мөрдөгч болон Шүүхийн шинжилгээний албаны шинжээч нарын хамтын ажиллагаа сайжрах, хэргийн газрын үзлэг хийх, ул мөр бэхжүүлэх, мэргэжлийн ур чадвар, албаны бэлэн байдал, хууль эрх зүйн мэдлэг дээшлэх, албан хаагчид мэргэжлийн түвшинд туршлага солилцох ач холбогдолтой  гэж албаныхан онцлов.

Тус тэмцээнд 32 алба хаагч оролцсоноос шилдэг мөрдөгчөөр тэргүүн байрт Н.Даасүрэндүү, хоёрдугаар байрт М.Ууганбаяр, гутгаар байрт Ж.Санжийпэрэнлэй, тусгай байрт Х.Батхуяг нар шалгарав. Шилдэг шинжээчээр тэргүүн байрт  Г.Болор-Эрдэнэ,  хоёрдугаар байрт С.Чулуунпүрэв,  гутгаар байрт Н.Бадрахбаяр нар тус тус шалгарав.

Холбоотой мэдээ