"Өндөрхаан", “УИД", "Мерекс"-ийн ханш хамгийн их өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-12-01 20:08:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид энгийн арилжаагаар 39 ХК-ийн 783,546 ширхэг хувьцааг 288,631,010.48 төгрөгийн үнийн дүнгээр арилжив. Үүнээс 15 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 21 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Өндөрхаан" (ONH+12.48%), "Улсын их дэлгүүр" (UID+7.80%) болон "Мерекс" ХК (MRX+3.16%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байв. Харин "Силк нэт" (GFG-14.95%), "Монгео" (MOG- 14.48%) болон "Талх чихэр" ХК (TCK- 12.71%)-ийн хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 59,616 ширхэг нэгж эрхийг 14.9 сая төгрөгөөр арилжив. Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд  25 ширхэг үнэт цаасыг 2,457 ам.доллароор арилжсан байна. ТOП-20 индекс 0.11 хувиар өсөж 39404.75 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,234,477,421,542.76 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ