Улсын баяр наадмын шагайн харваанд Булган аймгийн баг тамирчид тэргүүн байр эзэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-07-14 20:13:10

 Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил,  Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмын шагайн харвааны төрөлд Булган аймгийн баг тамирчид тэргүүн байр эзэллээ.

Улсын үлэмж мэргэн Х.Түвшинжаргал ахлагчтай Булган аймгийн баг тамирчид 10 харваачийн бүрэлдэхүүнтэй улсын тэмцээнд очжээ.Багийн ахлагчаас бусад гишүүд нь ямар нэгэн цол зэрэггүй харваачид юм. Харваачдын 60 орчим хувь нь 36 хүртэлх насны залуус байна. Улсын наадмын тэмцээнд 700 - аад харваач оролцсоноос Монгол Улсын Үлэмж дархан мэргэн 42, дархан мэргэн 27, гарамгай мэргэн 21, мэргэн 41,дэд мэргэн 38, аймгийн гоц мэргэн 134 оролцож цэц мэргэнээ сорьжээ. Булган аймаг нийт 180 орчим шагайн харваачтай юм.

П.Батням

Холбоотой мэдээ